Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байнуу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Таалагдсангvй
Vр дvн
Нvvр

 

     Өнөөдөр тус сургууль нь 60 гаруй багш ажилчидтай, 800 гаруй оюутан сурагчидтай сургалт үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгааны төв болон Сүхбаатар аймгийн Баруу-Урт суманд хөгжиж байна.

     Сургууль байгуулагдаж Компьютерийн программ хангамж, Төрийн, Санхүүгийн Марктенгийн, үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр бакалаврын боловсролтой 600 гаруй мэргэжилтнийг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн ба төгсөгчдийн 60 гарун хувь нь ажлын байртай болсон байна. Сүүлийн жилүүдэд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт явуулах болсон нь сургуулийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байна. Энэ сургалтаар бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцэ мэргжлийн болосрол эзэмшин төгсөж байгаа нь цаашдаа бакалаврын болосрол эзэмших, мэргэжлээрээ мэргэшиж ажиллах эх суурь тавигдаж байна. Тус сургууль нь түүхийн хуудас нимгэн ч гэлээ сургуулийн босгыг алхаж ажил амьдралынхаа гараагаа эхэлсэн багш ажилчид оюутан сурагчдыг нэгтгэвэл 1700 гаруй тоог дурьдаж болно.

     Манай аймаг 1942 онд Дорнод аймгийн арав, Хэнтий аймгийн таван сумын бүрэлдэхүүнтэй, "Жавхлант шарга" нэртэйгаар байгуулагдаж улмаар 1943 онд Сүхбаатар аймаг нэртэй болж хөгжсөн.

     Одоо тус аймаг XXI зуунд уул уурхай, газар тарилан, мал аж ахуйн чиглэлээр зүүн бүсийн хөгжлийн гол тулгуур төв болон хөгжиж байна. Сүхбаатар аймаг нь байгуулагдсан цагаас 2000 он хүртэл мэргэжлийн боловсролын ямарч сургуулгүй цорын ганц аймаг байсан. Энэ байдлыг мэдэрч үе үеийн төр захиргааны удирдлагууд нутгаа гэсэн сэтгэлтэй эрдэмтэн мэргэд сургууль байгуулах талаар хөөцөлдсөний үр дүнд 1999 онд сургууль байгуулагдах эхлэл тавигдаж тэр үеийн Гэгээрлийн сайдын 281 дүгээр тушаал, Техникийн Их сургуулийн ректорын 26 тоот тушаалаар ТИС-ийн Сүхбаатар аймаг дахь салбар сургууль нэртэйгээр байгуулагдаж эдүгээ 10 жилийн түүхийн хуудас өнгөрлөө.



  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг